English everyday : Англи хэлний шинэ үг цээжлэх

Англи хэлний шинэ үг цээжлэх

Би энэ хуудсандаа зарим видео материалыг ашиглаж, түүнийгээ тайлбарлан хүргэж байх болно. 

Шинэ үг цээжлэх гэдэг хэл сурах хамгийн эхний алхам байх. Сургууль, сургалт дамжаа зэрэгт хамгийн түрүүнд л үг цээжлүүлж, дахин дахин давтуулаад байдаг. Гэхдээ тэр олон үгийг цээжилж авч үлддэг билүү. Ихэнхийг нь мартаад гээчихсэн байгаадаа.  Тиймээс дараах видеог анхааралтай үзээрэй. Энэхүү http://www.engvid.com/ сайтад англи хэлний дүрэм, яриа, үгсийн сангийн сонирхолтой хичээлүүдийг маш ойлгомжтой тайлбарлаж заасан байдаг. 

Видеогоо үзсэн бол дараах зөвлөгөөнүүдийг хэрэглээд үзээрэй.

1. Эхний ээлжинд жижиг постер тэмдэглэлийн дэвтэртэй болох.

Хэрэв та англи хэлний шалгалт өгөх гэж байгаа бол хэцүү үг, хэрэггүй үг гэж бүү халшир. Замд дайралдсан, интернетээс харсан мэдэхгүй үг болгоноо тэмдэглээд ав. Тэгээд утгыг нь мэдэхгүй бол эхлээд интернет, мэдээ зэргээс тэр үгээ хайж ямар утгатайг нь тайлбарлах гээд хичээ. Англи-Монгол тольруу бүү яар. Хамгийн сайн арга бол Англи-Англи тайлбар толь.  Оксфорд, Кэмбридж гээд олон сургуулийн толь байгаа. Энд би Кэмбриджийн онлайн толийг санал болгож байна. Тэдгээрт үг бүрийг энгийн ойлгомжтой тайлбарлаж, жишээ өгүүүлбэртэй оруулсан байдаг. Тухайн тайлбарыг сайн уншаад нэг жишээ өгүүлбэрийн хамт үг тэмдэглэсэн цаасныхаа ард биччих. Ингэж англи үгийг англиар нь тайлбарлаж өгүүлбэрт оруулж цээжилвэл илүү үр дүнтэй гэж миний хувьд үзэж байгаан. Хэрэв шаардлагатай гэвэл хамгийн сүүлд Монгол утгыг нь тольноос харчих. 

Мөн заавал тэмдэглэлийн дэвтэр ашиглахгүйгээр орчин үеийн хэрэгслийг ашиглаж болох юм. Ухаалаг утастай бол  андройд маркет, аппстор-оос flashcard хийдэг апп татаад суулгаад ашиглах боломжтой. Энэ хэдий өдөр тутам ашиглахад хялбар ч цаасан дээр тэмдэглэх нь илүү үр дүнтэй гэдгийг санаарай. /Тухайн хүнээс л хамаарах байх/

 2. Ингээд тэмдэглэж авсан үгээ өдөрт хэд хэдэн удаа давтаж, өөрийгөө цээжилсэн эсэхийг шалга. Гадуур алхах, автобусанд явах, АЦӨ ер нь хаана ч давтаад явж болно шүү дээ. Гэхдээ өдөрт 10 орчим үг л цээжилж байгаарай. Мөн тухайн үгээ өгүүлбэрт яаж орохыг, мөн тайлбарыг нь ойлгож авсанаар илүү тогтох болно. Дээрх видеонд бас хүн өөрийнхөө онцлогоос хамаарч зурах боломжтой гэснийг санаарай. Та илүү дүрслэн бодох авьяастай бол зургаар, өөрийн ой тогтоолтонд ойр төсөөллөөр үгээ цээжлэхийг хичээ.

3. Ямар үг цээжлэх вэ?

Тухайн хүн өөрийн мэргэжил, мэдлэгтэй холбоотой үгээ цээжилбэл илүү дөхөм байж болох юм. Гэхдээ англи хэлэнд ашиглагдах, таны мэдлэгийг өргөжүүлэх үг байвал зүгээр. Миний хувьд TOEFL-ийн шалгалтанд бэлтгэж буй хүмүүст зориулсан түгээмэл 1000 үгийг санал болгож байна. Энэ линкээр орвол тухайн үгнүүдийг flash card байдлаар харуулсан байгаа. Гэхдээ эдгээр үгийг үсгийн дарааллаар биш энд тэндээс нь сонгох байдлаар цээжилбэл илүү үр дүнтэй санагдсан. Үсгийн дарааллаар цээжлэх үед ойролцоо зарим үгсийг андуурах магадлалтай.

 Бас нэг юмыг хэлэхээ мартаж. Үгээ орчуулж байхдаа тайлбар тольноос тухайн үгний дуудлагыг хэд хэдэн удаа давтаж сонсоорой. Кэмбриджийн онлайн тольд дуудлагыг Бритайн болон Америк аялагааар нь сонсох боломжтой.

Ингээд миний эхний бичлэг энд өндөрлөж байна. Анхных учраас алдаа мадаг ихтэй байх. Санал шүүмжлэлээ идэвхитэй хуваалцаарай.

 Манай фэйсбүүк хуудсанд зочлохоо мартуузай.  

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
hehe (зочин)

anglias busad ulsiin ugiig yaj tseejleh uu

erdenetuya (зочин)

goy medeelel bna dahiad angli hel deer olon olon zovlogoo bicheerei

отгончимэг (зочин)

сайн байна уу ? таны өгсөн зөвөлгөө их таалагдлаа

оюунаа (зочин)

их сайхан зүйлийг оруулсан бна

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)